Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалт удахгүй болно

Гэр бүл, сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн учиг” институт, ХБНГУ-ын Зан үйл сэтгэл заслын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран өнгөрсөн тавдугаар сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалт удахгүй болно
“Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалт удахгүй болно. Зураг: МҮОНРТ

Гэр бүл, сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн учиг” институт, ХБНГУ-ын Зан үйл сэтгэл заслын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран өнгөрсөн тавдугаар сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалтаа Монголд анх удаа амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ салбар бөгөөд ард иргэдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь илхэн. Нөгөөтэйгүүр энэхүү салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцан Монгол дахь сэтгэлзүйн үйлчилгээг улам чанаржуулах эрэлт хэрэгцээ байсаар байна.

Иймээс Гэр бүл, сэтгэлзүйн боловсролын “Сэтгэлийн учиг” институт нь ХБНГУ-ын Зан үйлийн сэтгэл заслын холбоонд хандан хүсэлт тавьсаны дагуу уг мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаар Монголд хэрэгжүүлж эхлээд байгаа нь тус хэрэгцээ шаардлагыг хангах нэг алхам юм.

Энэ удаагийн сургалт нь наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд МЗХ-нд зохион байгуулагдахаар болоод байна. Монгол залуучуудын холбоо нь 2014 онд тогтвортой гэр бүлийг дэмжих зорилтынхоо хүрээнд уг сургалтыг дэмжин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70151300, 86600700, 99041300 утсаар холбогдон авах боломжтой.

Хуваалцах