Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Запад-2021” сургуульд мотобуудлагын салаа оролцоно

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Запад-2021” стратегийн команд штабын сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 19-ний өдөр цахимаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Запад-2021” сургуульд мотобуудлагын салаа оролцоно
“Запад-2021” сургуульд мотобуудлагын салаа оролцоно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Запад-2021” стратегийн команд штабын сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 19-ний өдөр цахимаар боллоо. Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр оролцон, тус сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин удирдлагын бүлэг, мотобуудлагын салаа оролцуулахаар болсныг илэрхийлж, харилцан санал солилцлоо.Энэ үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний Ажиллагааны удирдлагын газрын дарга, дэслэгч генерал А.Н.Петров сургуульд оролцогч орнуудын төлөөлөлтэй нэг бүрчлэн ярилцаж, зарим асуудлуудыг тодотгож байсан юм.Төлөвлөлтийн хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын атташе, хурандаа П.Г.Анисов, БХЯ-ын ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нарын албаны хүмүүс оролцлоо гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

Хуваалцах