Зарим аймагт цас орж байна
Одоогоор зарим аймагт цас зөөлөн орж байгаа учраас хот хоорондын замд хүндрэлгүй байна гэж АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мянганбаатар мэдээллээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн шөнө Увс, Архангай, Булган зэрэг аймагт цас орсон. Одоогоор зарим аймагт цас зөөлөн орж байгаа учраас хот хоорондын замд хүндрэлгүй байна гэж АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мянганбаатар мэдээллээ.
11:00 цагийн байдлаар 25 чиглэлд 58 тээврийн хэрэгслээр 918 зорчигч хот хооронд зорчиж байна. Одоогийн байдлаар Завханы Тосонцэнгэл сум болон Дарханд цас орж байна гэсэн мэдээллийг жолооч нар өгчээ.
Цаг уурын байгууллага Баян-Өлгий, Дундговийн нутаг, Говь-Алтай, Ховд, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим тохиолдолд 24 метр хүрч ширүүсэх талаар мэдээлсэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ.


















