Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авч байна

ЗАРИМ АНГИЛЛЫН ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВАХААР БОЛЛОО

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авч байна
Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авч байна. Зураг: МҮОНРТ

"COVID-19" вирусний тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээж байна.

Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ.

Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах