Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зарим авто замд 85 тонн бодис цацжээ

Өнөөдөр 07:00 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон машинаар бодис үргэлжлүүлэн цацаж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим авто замд 85 тонн бодис цацжээ
Зарим авто замд 85 тонн бодис цацжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Улаанбаатар хотод цас орж, авто замууд дээр халтиргаа үүссэн учраас цас хайлуулах бодис цацаж эхэлжээ. Тодруулбал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас өчигдөр өдрийн 17:00 цагаас эхлэн Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар, өнөө өглөөний 04:00 цаг хүртэл даваа, гүвээ, гүүр, өгсүүр зам, уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацжээ.

Мөн өнөөдөр 07:00 цагаас дээрх замуудад тусгай тоноглолтой долоон машинаар бодис үргэлжлүүлэн цацаж байгаа ажээ.

Хуваалцах