Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим авто замыг түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлт хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим авто замыг түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ
Зарим авто замыг түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. Зураг: МҮОНРТ

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлт хийнэ.

Зам хаах: 8 дугаар сарын 11-ний 23:00 цаг

Зам нээх: 8 дугаар сарын 14-ны 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн Баянгол дүүрэг, Хөсөг трейдийн уулзвараас зүүн тийш төмөр замын фризерийн зүүн тал хүртэлх хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.

Зам хаах: 8 дугаар сарын 9-ний 23:00 цаг

Зам нээх: 8 дугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах