Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим автобус хуучин тарифаар үйлчилж байна

Нийтийн тээврийн автобусаар өдөрт 700 мянга гаруй хүн зорчдог гэсэн судалгаа бий. Тэдгээрээс смарт картгүй иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчих журам өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим автобус хуучин тарифаар үйлчилж байна
Зарим автобус хуучин тарифаар үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн автобусаар өдөрт 700 мянга гаруй хүн зорчдог гэсэн судалгаа бий. Тэдгээрээс смарт картгүй иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчих журам өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэвч зарим иргэн 500 төгрөгөөр зорчсоор байгаа аж. Энэ талаар тодруулахад, автобус богино эргэлтээр эргэдэг болсон, дээр нь 1000 төгрөгөөр зорчих боломжгүй гэх тайлбарыг иргэд өгч байлаа. Учир нь нэг иргэн хоёр дамжин суулаа гэхэд өдөрт дунджаар 4000 төгрөг бэлнээр төлөх тооцоо гарч байна.

Бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэдэд автобусны жолооч хяналт тавих ёстой. Гэвч зарим автобусны жолооч хуучин тарифаар үйлчилж байгаагаа хэлж байв. Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөөр үйлчлүүлэх иргэн төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүнийг 5000 төгрөгөөр торгох журмыг холбогдох байгууллагууд боловсруулж эхэлжээ. Энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах