Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/658 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зарим барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ
Зарим барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/658 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд он дамжин санхүүжих Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа.


Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг 2015 онд ашиглалтад оруулахтай холбогдуулан гэнэтийн болон онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй болсон тул Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт өмнө шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах аргаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгав.


Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014-2015 ОНД ОН ДАМЖИН
САНХҮҮЖИХ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР
БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ,
ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

/төгрөг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилХугацаа2015 онд санхүүжих1Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо/2014-20159074480072Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборбарилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/2014-20158063690803Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 96 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт/2014-20153648917174Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо/2014-20156404396835Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо/2014-20158110728966Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/2014-20157157267737Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо/2014-20155835974928Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/2014-20158226341459Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна цахилгаан хангамж, гадна ус хангамжийн ажил /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/2014-2015147820207ДҮН5,800,000,000

Хуваалцах