Зарим эмийн хугацаа дууссан байжээ
Хөвсгөл аймгийн МХГ-аас аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналт шалгалт хийхэд иргэдэд өгдөг эмийг тендэр зарлан, чанарын шаардлага хангасан эмээр үйлчилдэг хэдий ч эм хадгалах тусгай лабораторигүйн улмаас эмнүүдээ хонгилд хадгалдаг, зарим эмийн хугацаа дууссан зөрчил илэрчээ.
Мэдээллийн алба

Мөн түргэн тусламжийн автомашины 50 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байжээ.
Зарим шаардлагатай тоног төхөөрөмж тухайлбал амьсгалын аппарат байхгүй, түргэн тусламжийн дуудлаганд туршлагатай эмч нар бус шинээр төгсч ирсэн эмч нарыг ажлын байртай болгох зорилгоор ажиллуулдаг, мэс засал болон мэдээгүйжүүлэлтийн эмч дутагдалтай, эмч нар өглөө нь эмнэлэгтээ үдээс хойш хувийн эмнэлэгтээ ажилладаг, зарим эмч нар ёс зүйн хариуцлагаүй зэрэг олон дутагдал илэрчээ.