Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим гол үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна

Тухайлбал, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум, дунд буюу Өндөрхаан сум мөн түүнчлэн Онон гол Дадал сум орчимд үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хэвээр байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим гол үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна
Зарим гол үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Тухайлбал, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум, дунд буюу Өндөрхаан сум мөн түүнчлэн Онон гол Дадал сум орчимд үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар авто машинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

Хуваалцах