Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим гол үертэй байна

Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх голын усны түвшин өмнөх өдрөөс 20-105 см нэмэгдэж, Хэрлэн, Балж гол үерийн түвшинг 10-25 см даван үерлэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим гол үертэй байна
Зарим гол үертэй байна. Зураг: МҮОНРТ

Балж голын усны түвшин 106 см нэмэгдсэн байна. Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх голын усны түвшин өмнөх өдрөөс 20-105 см нэмэгдэж, Хэрлэн, Балж гол үерийн түвшинг 10-25 см даван үерлэж байна.

Мөн Хангай нурууны өврийн Байдраг, Заг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна. Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд түр зуурын бороо элбэг тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах