Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим гол үертэй байна

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим гол үертэй байна
Зарим гол үертэй байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ мөрөн Орхон голын эх болон Хангай нурууны арын Идэр, Хануй, Хойттамир, Орхон, өврийн Хожуул, Завхан, Онги, өврийн Богд, Буянт, Завхан, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын эх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см, Бүгсий, Үенч, Ховд, Идэр, Орхон гол Хархорин сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах