Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ

Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-20 см даван үерлэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Өлзийт, Орхонтуул сумдын орчимд, Онги гол Сайхан-Овоо, Булган гол Байтаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-20 см даван үерлэж байна.

Долоодугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгааладээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хуваалцах