Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна

Долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Бэлтэс болон Алтай нуруунаас эхтэй Төгрөг, Хангайн нурууны өврөөс усжих Түйн гол,Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Таац, Хангайн нурууны араас усжих Урдтамир, Богд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см-ээр нэмэгдсэн байн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна
Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Бэлтэс болон Алтай нуруунаас эхтэй Төгрөг, Хангайн нурууны өврөөс усжих Түйн гол,Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Таац, Хангайн нурууны араас усжих Урдтамир, Богд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см-ээр нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант тосгон, Зүүнбүрэн, Сүхбаатар сум/, Орхон /Бат-Өлзий, Өлзийт, Орхон, Орхонтуул сум/, Идэр /Их-Уул/, Урдтамир, Зүүнтүрүү, Хурх, Балж, Улз, Ховд /Өлгий, Мянгад/, Буянт /Ховд аймаг/, Хожуул, Тээл, Шарга, Заг, Байдраг /Баянбүрд/, Зэгстэй, Хархираа, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-40 см давсан байдалтай байна.

Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хуваалцах