Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим худалдааны төвүүд ажиллаж байна

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 21-нд амарч, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим худалдааны төвүүд ажиллаж байна
Зарим худалдааны төвүүд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 21-нд амарч, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

  • “Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Алтан жолоо трейд” ХХК –ийн “Сансар” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. хоёрдугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00-24.00 цаг, бөөний төвүүд 10.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Боса” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 21–ээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Скай” их дэлгүүр болон хайпермаркет хоёрдугаар сарын 21–нд амраад, хоёрдугаар сарын 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 26–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 27–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 23–ныг дуустал амарна. Хоёрдугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 22-ыг дуустал амраад, хоёрдугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 25-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 23–ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 24–өөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 21–нд амраад, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хуваалцах