Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зарим орнуудад сонгууль хойшлогдож байна

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор зарим улс орнуудад орон нутгийн болон бүх нийтийн сонгууль хойшлогдож байна. Тухайлбал, Их Британийн засгийн газраас

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим орнуудад сонгууль хойшлогдож байна
Зарим орнуудад сонгууль хойшлогдож байна. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор зарим улс орнуудад орон нутгийн болон бүх нийтийн сонгууль хойшлогдож байна. Тухайлбал, Их Британийн засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 07-нд товлогдоод байсан орон нутгийн сонгуулийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ өдөр Лондон хотын шинэ дарга сонгогдох ёстой байсан ч мөн хойшлогдсон байна.

Мөн Зүүн Өмнөд Европт орших Серби улс болон Умард Македони улсууд дөрөвдүгээр сард явагдах төлөвлөгөөтэй байсан парламентын сонгуулиа мөн л хойшлуулжээ. Энэ хооронд Америкийн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундах сунгааг зарим мужууд хойшлуулахаа илэрхийлээд байгаа юм. Охайо муж л гэхэд сунгааг зургаадугаар сарыг хүртэл түр хойшлуулах санал гаргаад байна. Харин зарим хойшлуулах саналыг үл харгалзан Өмнөд Солонгос улсад парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-нд төлөвлөгөө ёсоор явагдахаар байгаа аж.

Хуваалцах