Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зарим орон сууцнуудын лифтийг зогсоожээ

Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа лифтийн үзлэг шалгалт хийх, пайзжуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор БЗД, ЧД, СБД, БГД-ийн нийт 373 орон сууц, байгууллагын 1232 лифт үзлэгт хамрагджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим орон сууцнуудын лифтийг зогсоожээ
Зарим орон сууцнуудын лифтийг зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа лифтийн үзлэг шалгалт хийх, пайзжуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор БЗД, ЧД, СБД, БГД-ийн нийт 373 орон сууц, байгууллагын 1232 лифт үзлэгт хамрагджээ.

Баянзүрх дүүргийн 107, 108, 109, Кёкшүюзан IV, V, VI, VII, Баянгол дүүрэгт байрлах “Эко” констракшн компанийн орон сууцны лифт техникийн хувьд аюултай учир зогсоосон байна.

Хуваалцах