Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим оюутанд 70 мянган төгрөгийг нөхөж олгоно

Дашрамд дурдахад, 2014-2015 онд нийт 100 гаруй мянган оюутанд 80.8 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг, 17 мянган оюутанд 10 гаруй тэрбум төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгосон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим оюутанд 70 мянган төгрөгийг нөхөж олгоно
Зарим оюутанд 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. Зураг: МҮОНРТ

Үндэсний тэтгэлгээ авч чадаагүй оюутнуудын 70 мянган төгрөгийг нөхөж олгоно гэж албаныхан хэллээ. Өнгөрсөн оны сүүлээр оюутнууд сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлгээ авсан. Энэ удаагийн тэтгэлгийг бакалаврын ангийн 2-оос дээш голчтой, магистр, докторын ангийн 2.8-аас дээш голчтой оюутнуудад өгөхөөр заасан. Гэтэл зарим оюутны хувьд дүнгийн голч нь 2-оос дээш байгаа хэрнээ баримт бичгийн зөрчлөөс болж үндэсний тэтгэлгээ авч чадаагүй тохиолдол гарсан байна. Энэ талаар Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоос тодруулсан юм. Дашрамд дурдахад, 2014-2015 онд нийт 100 гаруй мянган оюутанд 80.8 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг, 17 мянган оюутанд 10 гаруй тэрбум төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгосон байна. Харин дүнгийн голч нь хүрээгүй 40 мянган оюутан тэтгэлгээс хасагдсан. Ингэснээр нийт 13 орчим тэрбум төгрөг хэмнэсэн байна.

Хуваалцах