Зарим сумд хадлан, тэжээлээ бүрэн базаагаагүй байна
Архангай аймгийн Цэнхэр сум хадлан, тэжээлээ бүрэн базаагаагүй. Тиймээс улсын нөөцөөс худалдан авах гэрээ байгуулна гэж тус сумын засаг дарга н.Батжаргал ярилаа. Энэ онд Архангай аймгийн 99 багийн 17 мянга гаруй малчин болон мал бүхий өрхөд дөрвөн сая мал өвөлжиж хаваржих юм. Ирэх өвөл 12 болон 1-р
Мэдээллийн алба

Энэ онд Архангай аймгийн 99 багт дөрвөн сая мал өвөлжинө. 12-1 сард хүйтний эрч олон жилийн дунджаас 1-1,5 градус хүйтэн, зарим нутгаар цас нэмүү орох төлөвтэй байна. Тус аймгийн Төвшрүүлэх, Ихтамир, Жаргалант, Хашаат, Батцэнгэл, Цэцэрлэг сум хадлан тэжээлээ 100 хувь бэлтгэсэн бол Өгийнуур, Тариат сум 60 хувьтай, Цахир, Булган сум 20-40 хувь, Хангай сум дөнгөж зургаан хувийг л бэлтгэжээ.


















