Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтыг зогсооно

Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй зарим сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтыг зогсоохоор болжээ. Тодруулбал, БГД-ийн 73, 38 болон 57, 47 дугаар цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146, 10 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 18 дугаар цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг цаашид а

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтыг  зогсооно
Зарим сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтыг зогсооно. Зураг: МҮОНРТ

Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй зарим сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтыг зогсоохоор болжээ. Тодруулбал, БГД-ийн 73, 38 болон 57, 47 дугаар цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146, 10 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 18 дугаар цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг цаашид ашиглаж боломжгүй гэдэг нь тогтоогдсон байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч барилгын ашиглалтын үйл ажиллагааг зогсоох дүгнэлтийг гурван сургууль дээр гаргасан. Бусад зургаан сургууль, цэцэрлэгийг НИТХ-ын 2012 оны тогтоолоор хөрөнгө, барилгыг актлахаар шийдвэрлэсэн юм.

Эдгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох эсэх шийдвэрийг гаргах юм. Тиймээс дээрх цэцэрлэг, сургуульд сурч, явж байсан хүүхдүүдийг ойр сургууль, цэцэрлэгүүдэд нь тараан байрлуулах зохицуулалтыг боловсруулж байгаа аж.

Түлхүүр үг:Зарим сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтыг зогсооно
Хуваалцах