Зарим төслүүдийн санхүүжилт шийдэгдлээ
Мөн Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна гэж үзсэн.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
Хуралдаанаар УИХ-д өргөн бариад, буцааж татсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн зарим нэмэлт оруулж, өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мөн Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна гэж үзсэн.
Эдгээр төсөл нь шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэлх болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн гэж ангилж, хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах зуун тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.


















