Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим өдөр тутмын хэвлэлийн онцлох тойм

"Өнөөдөр", "Өдрийн сонин", "Зууны мэдээ" зэрэг өдөр тутмын сонинуудын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим өдөр тутмын хэвлэлийн онцлох тойм
Зарим өдөр тутмын хэвлэлийн онцлох тойм. Зураг: МҮОНРТ

"Өнөөдөр", "Өдрийн сонин", "Зууны мэдээ" зэрэг өдөр тутмын сонинуудын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тойм мэдээллийг хүргэе.


"Өнөөдөр" сонин

Тус сонины өнөөдрийн дугаарт "Моргэйжийн хөдөлгүүр", "Төгрөгийн уналтыг зогсоох нь", "Бурхдад шунасан сувдаг сэтгэлтнүүдийг илрүүлэх ажиллагаа зогслоо" зэрэг нийтлэл, мэдээлэл, долоохон хоногийн дотор Оюутны ДАШТ, Залуучуудын Азийн АШТ-д түрүүлж, зургаан алтан медаль хүртсэн ОУХМ М.Анхцэцэгийн "Хэчнээн долларын санал тавьсан ч иргэншлээ солихгүй" ярилцлага нийтлэгджээ.


"Үндэсний шуудан" сонин

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас УИХ-ын гишүүн Ч.Улааны "Би зургаан засгийн газарт ажиллаж сайн, мууг нь үүрч их л нүгэл хураасан хүн" ярилцлага, "Шинжлэх ухааны түүхэнд гарсан хамгийн том алдаанууд", "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болох магадлалтай Ньют Гинрич" зэрэг сонирхолтой мэдээ, нийтлэлүүдийг унших боломжтой юм.


"Зууны мэдээ" сонин

Тус сонины өнөөдрийн дугаарт "Хар тамхитай хуурай тэмцээд нэмэргүй", "Өмнөд Солонгсоын ерөнхийлөгч огцорч магадгүй" нийтлэл, мэдээлэл, агдаагийн бэлтгэл хурандаа Д.Ганболдын "Цагдаад үнэр гэж байдаг бол надаас тэр чигтээ л үнэртэнэ" ярилцлага зэргийг нийтэлжээ.

Хуваалцах