Зарим үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй танилцав
“Гудамж” төслийн хүрээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд аль болох үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн ашиглаж, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар тэднийг дэмжих зарчим баримтлан ажиллаж байгаа билээ. Зам барилга, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан төслийн мэргэжилтнүүд нийсл
Мэдээллийн алба

“Гудамж” төслийн хүрээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд аль болох үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн ашиглаж, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар тэднийг дэмжих зарчим баримтлан ажиллаж байгаа билээ. Зам барилга, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан төслийн мэргэжилтнүүд нийслэл хотын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг чулууны зарим үйлдвэртэй танилцаж, бүтээгдэхүүний үнэ, чанарын судалгаа хийлээ.
Сүүлийн жилүүдэд үндэсний жижиг, дунд үйлдвэрүүд явган замын хавтан, авто болон явган замын хашлага, явган замын шоо чулуу, гадна фасад, дотор шалны чулуун хавтан, шат, цонхны тавцангийн чулуу зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг стандартын дагуу үйлдвэрлэж байна.


















