Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим замд халтиргаа гулгаа үүссэн байна

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Цагаанхайрхан, Зүүнхангайд 5 см, Завханы Сонгинод 5 см

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим замд халтиргаа гулгаа үүссэн байна
Зарим замд халтиргаа гулгаа үүссэн байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Цагаанхайрхан, Зүүнхангайд 5 см, Завханы Сонгинод 5 см, Баянхайрханд 4 см, Цэцэн-Уулд 3 см, Говь-Алтайн Алтайд 3 см, Хөвсгөлийн Арбулагт 2 см, бусад нутгаар 0-1 см зузаан цастай байна. Цас орсны улмаас зарим замд халтиргаа гулгаа үүсчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд цас их орсны улмаас нуурын босгоны засмал замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг түр хугацаанд замыг хааж тус сумын цагдаагийн болон төрийн алба хаагч нар цасыг цэвэрлэн тээврийн хэрэгсэлийн зорчих хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Жолооч та бүхэнд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Хуваалцах