Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Зарим замуудыг хэсэгчлэн хааж, зам засвар шинэчлэлийн ажил хийнэ

Баянзүрх дүүрэг Их тойруу Дарь Эхийн уулзварын баруун талд цэвэр усны шугам шинээр татах ажлыг 2024 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим замуудыг хэсэгчлэн хааж, зам засвар шинэчлэлийн ажил хийнэ
Зарим замуудыг хэсэгчлэн хааж, зам засвар шинэчлэлийн ажил хийнэ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэг Их тойруу Дарь Эхийн уулзварын баруун талд цэвэр усны шугам шинээр татах ажлыг 2024 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Мөн Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын баруун талд /зүүнээс баруун явах чиглэлд буюу хойд урсгалд/ зорчих хэсгийн баруун гар талын эгнээнд дулааны шугамд гарсан гэмтлийг энэ оны наймдугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагаас наймдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагийн хооронд засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Хуваалцах