Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим замуудын хаагдах хугацаа товлогдлоо

Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг буюу Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийнэ. Зам хаах хугацааг дараахь байдлаар төлөвлөжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим замуудын хаагдах хугацаа товлогдлоо
Зарим замуудын хаагдах хугацаа товлогдлоо. Зураг: МҮОНРТ

Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг буюу Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийнэ. Зам хаах хугацааг дараахь байдлаар төлөвлөжээ.

8 сарын 14 - 8 сарын 17-ныг дуустал Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг бүтэн хаана.

8 сарын 17 - 8 сарын 19-нийг дуустал Офицеруудын ордны буцаж эргэх тойргоос Чулуун-Овооны тойрог чиглэлд 150 метр замыг хаана.

8 сарын 19 - 8 сарын 22-ныг дуустал Чулуун-Овооны тойрог хэсгийг хэсэгчилж хаана.

8 сарын 21 - 8 сарын 24-нийг дуустал "Гялс" төв рүү эргэдэг уулзвараас зүүн тийш 180 метр замын урд урсгалыг хаана.

8 сарын 24 - 8 сарын 26-ныг дуустал дээрх хэсгийн хойд урсгалын 100 метр замыг хаана.

8 сарын 25 - 8 сарын 27-ныг дуустал Зүүн чиглэлд явах хот хоорондын авто вокзалаас Тролейбусны эцсийн буудал хүртэл 600 метр замын хойд урсгалыг хаана.

8 сарын 27 - 8 сарын 29-нийг дуустал дээрх хэсгийн урд урсгалыг хаана.

8 сарын 28 - 8 сарын 29-нийг дуустал Эскадрилийн хөшөөний тойргоос Чулуун-Овооны тойрог хүртэл 380 метр замыг бүтэн хаана.

Түлхүүр үг:Замууд хаагдана
Хуваалцах