Зарим замыг нэг чигийн урсгалтай болголоо
Долоодугаар сарын 25 буюу ирэх пүрэв гарагаас Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ.
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 25 буюу ирэх пүрэв гарагаас Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал,
1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.


2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд

Чингэлтэй дүүрэг. Тэди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам

3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж


4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковоос Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно.



















