Зарим замыг цагаар хаана
Зам засварын ажилтай холбогдуулан өдөр өдрөөр цагийн хязгаартайгаар замуудыг өчигдрөөс хэсэгчлэн хаах болсон.
Мэдээллийн алба

Зам засварын ажилтай холбогдуулан өдөр өдрөөр цагийн хязгаартайгаар замуудыг өчигдрөөс хэсэгчлэн хаах болсон. Тухайлбал, Бөхийн өргөөний арын уулзвараас Чингис зочид буудал хүртлэх замыг, Тасганы овооны баруун уулзвар хэсгийн замуудыг хааж байгаа юм.
Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний засварын ажилтай холбогдуулан зарим замыг хэсэгчлэн хаана гэлээ. Архангай, Хэнтий, Завхан, Төв аймгууд руу чиглэх замын хөдөлгөөн их байгааг холбогдох албаныхан хэлж байна. Учир нь энэ дөрвөн аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн тэгш ой энэ онд тохиож баяр наадам өнөөдрөөс эхэлж байгаа юм. Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь их байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн газрын албан хаагчид баяр наадмаа тэмдэглэж байгаа аймгуудад ажиллахаар боллоо.
Иргэд амарч зугаалахаар хөдөө орон нутгийг зорихоор холын замд гарахдаа машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.


















