Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр “Хөх морьт ВМ” групптай хамтран Туулын гүүрний орчимд зарлан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа
Зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн саналын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр “Хөх морьт ВМ” групптай хамтран Туулын гүүрний орчимд зарлан мэдээллийн дуут дохио бүхий хяналтын камерыг байршууллаа.

Тус камер нь шөнийн тусгалтай, 360 градус эргэдэг, зарлан мэдээллийн дуут дохио бүхий шийдэлтэй.

Мөн гадна зориулалтын бус газарт хог хаяж байгаа эсэх болон гол, үер усны аюулын түвшинг давхар хянах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах