Засаг дарга Д.Бадарсан Швейцарь улсаас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан Швейцарь улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жен Жак Ду Дарделийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан Швейцарь улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жен Жак Ду Дарделийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, ерөнхий консул Маркус Валдвогел, дэд суурин төлөөлөгч Динак Элмер, “Нэг цонхны үйлчилгээ” төслийн үндэсний зохицуулагч, Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн захирал Л.Эрдэнэчулуун, төслийн менежер П.Баасанжав нар оролцлоо.
Уулзалтын үеэр Засаг дарга Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Нэг цонхны үйлчилгээ” төсөл амжилттай хэрэгжиж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Дүүргийн 16 дугаар хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв нээж алслагдсан хороодын иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулсан тухай дурдлаа.
Мөн Элчин сайд тэргүүтэй зочид дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцаж, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон юм.


















