Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засаг дарга нар цэргийн бэлтгэл хийнэ

21 аймаг болон дүүргүүдийн засаг дарга нар энэ сарын 25-26-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдана.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засаг дарга нар цэргийн бэлтгэл хийнэ
Засаг дарга нар цэргийн бэлтгэл хийнэ. Зураг: МҮОНРТ

21 аймаг болон дүүргүүдийн засаг дарга нар энэ сарын 25-26-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдана. Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой. Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байна. Засаг дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлнэ. Тэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол улсын цэрэг улс төрийн өнөөгийн байдал, батлан хамгаалах чадавхи, улс орны аюулгүй байдлын гадаад орчин, улсын дайчилгаа, зэвсэгт хүчний шинэчлэл, цэрэг татлага, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар номын дуу сонсох бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийх юм байна.

Хуваалцах