Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засаг дарга нартай гэрээ байгууллаа

Жил бүр болдог аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар энэ долоо хоногт болсон билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засаг дарга нартай гэрээ байгууллаа
Засаг дарга нартай гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Жил бүр болдог аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар энэ долоо хоногт болсон билээ. Уг семинараар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодруулсан юм.

Эрчим хүчний сайд Д.Зоригт тус семинарт оролцож Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, 2015 онд хийгдэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал хүсэлтийг нь сонссон байна. Тэрбээр мөн аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж гарын үсэг зуржээ.

Хуваалцах