Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засаг дарга нарыг урамшуулна

Нийслэлийн засаг даргын захирамжаар Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажилласан дүүрэг, хороодын Засаг даргыг шагнаж урамшуулахаар болсны дагуу дүүрэг бүрээс ирсэн хороодын материалтай танилцаж, 22 шалгуур үзүүлэлтээр дүгнэн нийт

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засаг дарга нарыг урамшуулна
Засаг дарга нарыг урамшуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар нийслэлийн дүүрэг, хороодод эрүүл аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ нийслэлийн дүүрэг, хороодын Засаг даргыг урамшуулах болсныг зарлажээ. Нийслэлийн засаг даргын захирамжаар Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажилласан дүүрэг, хороодын Засаг даргыг шагнаж урамшуулахаар болсны дагуу дүүрэг бүрээс ирсэн хороодын материалтай танилцаж, 22 шалгуур үзүүлэлтээр дүгнэн нийт 3 дүүрэг, 50 хороодын Засаг даргыг урамшуулах захирамж гаргахаар болжээ.

Хуваалцах