Засаг дарга төгсөгчдийн гэрчилгээг гардууллаа
М.Чинболд хүүхдүүдэд шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжилээ эзэмшин чадварлаг боловсон хүчин, эх орондоо хэрэгтэй иргэн нь болохыг хүсэн ерөөлөө.
Мэдээллийн алба

СХД-ийн төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 7 сургуулийг энэ жил 2329 хүүхэд 11 ангиа төгсөж байна.
Дүүргийн засаг дарга М.Чинболд есдүгээр сургуулийн захирал төгсөгчдөд суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг гардуулан өглөө.
Тус сургуулийн135 хүүхэд дунд сургуулиа төгсөж байна.
М.Чинболд хүүхдүүдэд шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжилээ эзэмшин чадварлаг боловсон хүчин, эх орондоо хэрэгтэй иргэн нь болохыг хүсэн ерөөлөө.


















