Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засаг даргын дэмжлэгтэйгээр хүүхдүүд “Энх” зусланд амарчээ

Дорнод аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Булган, Матад, Чойбалсан сумын 6-17 насны 48 хүүхэд энэ сарын 15-22-нд “Энх” хүүхдийн зусланд амарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засаг даргын дэмжлэгтэйгээр хүүхдүүд “Энх” зусланд амарчээ
Засаг даргын дэмжлэгтэйгээр хүүхдүүд “Энх” зусланд амарчээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг даргын дэмжлэгээр Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Булган, Матад, Чойбалсан сумын 6-17 насны 48 хүүхэд энэ сарын 15-22-нд “Энх” хүүхдийн зусланд амарчээ.

Амрах хугацаанд зуслангийн холбооноос бэлтгэгдсэн бүлгийн багш нар тусгай хөгжлийн хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийн хөгжих, оролцох эрхийг нь хангаж ажиллахаас гадна “Номт ундарга” сургалтын төвийн Хятад хэлний сургалт, Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээний “Эх орон 4” сургалт, “Хүүхэд насаа хайрлая” сургалт, хэлэлцүүлэг хийсэн байна.

Хуваалцах