Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар 13 яамтай ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Улсын Их Хурлын даргад өргөн барьлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар 13 яамтай ажиллана
Засгийн газар 13 яамтай ажиллана. Зураг: МҮОНРТ

Засгийн газар 13 яамтай ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Улсын Их Хурлын даргад өргөн барьлаа. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчлөх бүтцээ санал болгож байна.

Монгол Улсын ерөнхий сайд Алтанхуягийн хийсэн мэдэгдлээс сонслоо. Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн бодлогоо зангидахаар болж, эдийн засгийн үндэсний хороо байгуулан ажиллуулахаар төсөлд тусгажээ. Энэ өөрчлөлтөөр Засгийн газар 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар төлөвлөж байна.

Хуваалцах