Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлалаа

Энэ жил автозамын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, орон нутагт тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо өссөн. Гэвч автозам дээр гарах ослын тоо нэмэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлалаа
Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлалаа. Зураг: МҮОНРТ

Энэ жил автозамын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, орон нутагт тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо өссөн. Гэвч автозам дээр гарах ослын тоо нэмэгджээ. Тиймээс 2016 оныг автозамын ослыг бууруулах, хот хооронд болон орон нутагт зорчигч иргэдийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарал хандуулах жил байна гэдгийг хэрэглэгчийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд мэдээлж байна.

Энэ жилээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хүүхдийн сурах хүмүүжих орчныг хэрхэн хангаж байгаа асуудал дээр тал талаас анхаарал хандуулах хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна.

Үндэсний үйлдвэрлэл сэргэн, олон үйлдвэрүүд үүд хаалгаа нээсэн. Одоо хэрэглэгчид эх орондоо үйлдвэрлэсэн эко, цэвэр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг тогтолцоог бүрдүүлэх, иргэдэд хүрч байгаа үйлчилгээ олон улсын стандарт, чанарын шаардлага хангаж байхыг үндэсний хэмжээнд хэвшүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцоллоо.

Хуваалцах