Засгийн газар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. ТУс хуралдаанаар Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай, Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох гэж байгаа талаарх сайд Ц.Мөнх-Оргилийн мэдээллийг сонсоно.
Засгийн газырн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай* Ж.МӨНХБАТ 2 Улсын Их Хурлын даргын айлчлал, Олон улсын парламентын холбооны чуулганд оролцсон дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ 3 Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл Ц.МӨНХ-ОРГИЛ 4 Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл Ц.МӨНХ-ОРГИЛ 5 Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангын тухай Д.ОЮУНХОРОЛ 6 Үндэсний хөтөлбөр батлах тухай Н.НОМТОЙБАЯР 7 Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ Танилцуулах асуудал 8 Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар Ц.МӨНХ-ОРГИЛ 9 Гадаад харилцааны сайдын айлчлал, олон улсын чуулганд оролцсон дүнгийн талаар Ц.МӨНХ-ОРГИЛ 10 “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцын талаар А.ЦОГЦЭЦЭГ


















