Засгийн газар ирэх даваа гарагт хуралдана
Монгол Улсын Засгийн газрын 54 дэх ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны аравдугаар сарын 05-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 54 дэх ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны аравдугаар сарын 05-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1 Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай Л.ПҮРЭВСҮРЭН 2 Монгол, Хорватын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН 3 Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэн орох тухай Д.ДОРЛИГЖАВ 4 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* Д.ДОРЛИГЖАВ 5 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Д.ЭРДЭНЭБАТ 6 Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Д.ЭРДЭНЭБАТ 7 Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлах тухай Д.ЭРДЭНЭБАТ 8 Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал М.ЗОРИГТ 9 Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ Танилцуулах асуудал 10 Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ 11 Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ 12 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай С.ЭРДЭНЭ


















