Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив.

Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг сэргээж, худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл идэвхтэй хөгжиж, үүний дүнд “Чингис хаан” зочид буудал, савхин эдлэлийн үйлдвэр баригдан, манай 50 гаруй иргэн тухайн үеийн Югослав Улсад суралцжээ.

Хуваалцах