Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэ

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав
Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Зураг: МҮОНРТ

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар гарын үсэг зурлаа.

Мөн "Хөгжлийн туслалцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газрын дарга Марк Боск нар тус тус гарын үсэг зурлаа.

Хуваалцах