Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар хуралдлаа

Үүний дагуу өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж эмнэлэг, боловсрол, соёл, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад тусламжаар ирсэн барааг албан татвараас чөлөөлөх, 260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулах зэрэг шийдвэр гаргаснаас гадна Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар хуралдлаа
Засгийн газар хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Үүний дагуу өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж эмнэлэг, боловсрол, соёл, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад тусламжаар ирсэн барааг албан татвараас чөлөөлөх, 260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулах зэрэг шийдвэр гаргаснаас гадна Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Үүнээс гадна хэлэлцсэн асуудлыг товчлон хүргэж байна.

-Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол, Монгол, Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барихад шаардагдах 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

-Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

-Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хуваалцах