Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар хуралдлаа

Үүний дагуу өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж тус хуралдаанаар Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам” зэргийг шинэчлэн баталсан. Мөн Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газар хуралдлаа
Засгийн газар хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам” зэргийг шинэчлэн баталсан. Мөн Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталсан.

Үүнээс гадна хэлэлцсэн асуудлуудыг товчлон хүргэж байна.

  • Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд БНХАУ-ын Жэнжоу хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

  • Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд “Хууль зүйн дэд сайд” гэснийг “Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж өөрчиллөө.

  • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуваалцах