Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Шинэчлэлийн Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар цаг үеийн шийдлээ хүлээж байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар цаг үеийн шийдлээ хүлээж байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудлаас хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол Хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танхимаараа хэлэлцэх юм. Хуулийн төслийг ирэх 9 дүгээр сарын 16-нд хуралдах УИХ-ын ээлжит бус хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн, батлуулж авах ажээ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн1.“Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухайЧ.САЙХАНБИЛЭГДипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухайЛ.БОЛДЗасгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухайЛ.БОЛДУсны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай болон Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлС.ОЮУНБайгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлС.ОЮУНУИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтХ.ТЭМҮҮЖИНЖагсаалтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл*Х.БАТТУЛГАГол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*Д.ГАНХУЯГГадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Засгийн газрын тогтоолын төсөлЯ.САНЖМЯТАВХөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл*Н.БАТБАЯРХөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл*Н.БАТБАЯРАлтны олборлолтыг нэмэгдүүлэх тухай*Н.БАТБАЯРНийгмийн даатгалын байцаагчид ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам Засгийн газрын тогтоолын төсөлС.ЭРДЭНЭЭрүүл мэндийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөлН.УДВАЛНууцын асуудал*Л.БОЛДБусад асуудал*Н.АЛТАНХУЯГ

Танилцуулах асуудал 17. Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2013 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай танилцуулга Ч.САЙХАНБИЛЭГ 18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн гадаад томилолтын дүнгийн тухай Ч.САЙХАНБИЛЭГ 19. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон гадаад улсын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудын тухай Л.БОЛД 20. ДЭЗЧУ-тай хамтран зохион байгуулах дугуй ширээний уулзалтын бэлтгэл ажлын явцын тухай Л.БОЛД 21. Оюутолгой ХХК-д ажиллагсдын өнөөгийн байдлын тухай* Я.САНЖМЯТАВ 22. “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах Протокол”-д нэгдэн орох тухай танилцуулга Н.УДВАЛ

Түлхүүр үг:Засгийн газар хуралдаж байнаХуулийн төсөл
Хуваалцах