Засгийн газар өвсний нөөцийг багасгаж, тэжээл ахиу бэлтгэх төлөвлөгөө гаргажээ
Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байна.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн "Хөндөх сэдэв" булан: Энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байна. Гэхдээ зарим нутагт малын бэлчээргүй болж, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Хөвсгөл, Завхан аймгийн 10 гаруй сум цагаан зудтай байна. Мөн Архангай, Булганд отрын мал их орж ирсэн учраас бэлчээрийн хомсдол үүссэн байна.
Хуваалцах


















