Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг дэмжив

Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн төслийг УИХ-д нэн даруй өргөн барьж хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлуулахаар ажиллаж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг дэмжив
Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг дэмжив. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Үүний дагуу өчигдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг хуулийн төслий шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Тиймээс одоо уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм. Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн төслийг УИХ-д нэн даруй өргөн барьж хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлуулахаар ажиллаж байгаа ажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлыг хуульчлаад 11 жил болж байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн хэргийг иргэний болон захиргааны журмаар шийдвэрлэж ирсэн учраас шинэчлэлийг цогц байдлаар хийхээр төлөвлөж байгаа юм.

Хуваалцах