Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газраас тэтгэврийг 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалтаар цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газраас тэтгэврийг 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа
Засгийн газраас тэтгэврийг 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа. Зураг: МҮОНРТ

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалтаар цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа. - See more at: http://www.zasag.mn/news/view/4420#sthash.9AaGdOqg.dpuf

Шинэчлэлийн Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасан. Дан ганц тэтгэвэр биш Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ хуульд хамрагдсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр мөн нэмэгджээ.

Тэтгэврийн доод хэмжээ ихдээ 30.8 хувь, багадаа 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. 2013 оны 12 дугаар сарын инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэвэр нэмэх хувь хэмжээг гаргаж тооцсон бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийн үндсэн дээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг хүмүүс ч мөн энд хамрагдсан аж.

Тэтгэврийн нэмэгдэлтийн талаар тоймлож үзвэл Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 183.000 байсан бол 207.300 төгрөг болж 15 хувиар өсчээ. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.200 төгрөгөөс 172.200 болж 11.6 хувиар өссөн байна.

Хуваалцах