Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна

Үүний дагуу өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын бүрэлдэхүүн буюу сайд нарын асуудлыг УИХ-д өргөн барьсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн асуудлыг өргөн барьж УИХ-аар баталсан. Үүний дагуу өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын бүрэлдэхүүн буюу сайд нарын асуудлыг УИХ-д өргөн барьсан юм.

Нэгэнт яаралтай гэсэн тодотголоор хэлэлцэж байгаа тул өчигдөр өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан болж мөн уг асуудлыг хэлэлцэх юм. Шинээр батлагдсан бүтцийн дагуу Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яамыг Уул уурхай, эрчим хүчний яам болгож өөрчилсөн. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Уул уурхай, эрчим хүчний сайд байх өөрчлөлт орж байгаа юм.

Ингэснээр Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болж байгаа юм.

Хуваалцах