Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийг хэлэлцэж баталлаа

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийг хэлэлцэж баталлаа
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийг хэлэлцэж баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүд гараагүй тул хууль, тогтоолын төслүүдийг нэгбүрчлэн батлах санал хураалтыг явуулсан юм.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

Засгийн газар энэ хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулсан арга хэмжээнүүдийг яаралтай авч бэлтгэл хангах нь зүйтэй гэдгийг хуралдаан даргалагч санууллаа.

Хуваалцах