Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгийн газрын бүтцийг өөрчлөх төслөө буцаан татжээ

Засгийн газраас 2016 оны төсвийн тухай хуулийг өргөн барих үед Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хамт өргөн барьсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгийн газрын бүтцийг өөрчлөх төслөө буцаан татжээ
Засгийн газрын бүтцийг өөрчлөх төслөө буцаан татжээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас 2016 оны төсвийн тухай хуулийг өргөн барих үед Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хамт өргөн барьсан. Тодруулбал, Засгийн газраас төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоор уг хуулийн төслийг өргөн барьж буйгаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэх үед Засгийн газраас дээрх тогтоолын төслүүдээ татаж авах болсныг хэлсэн юм.

Учир нь хуулийн төсөлд ирэх 2016 оны наймдугаар сарын 1-нээс Засгийн газар есөн яамтай ажиллаж эхлэх тухай заалт оруулсан нь 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэд халдсан асуудал хэмээн зарим гишүүн үзсэн юм. Тиймээс хуулийн тэрхүү заалтыг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх санал ч гаргаж байсан. Тиймээс Ерөнхий сайд өргөн барьсан уг хуулийн төсөл Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөх магадлалтай болсныг хуулийн төсөл татан авах бичигтээ дурджээ.

Хуваалцах